Б.Түвшин дахин сонгогдлоо
Завхан аймгийн "Очирваанийн хүлэг" МСУХ-ны ээлжит бага хурал 2023 оны 4 сарын 14 нд боллоо. Хуралд 24 сумын төлөөлөл болон ахмад уяачид нийлсэн 134 төлөөлөгч оролцож, өнгөрсөн таван жилийн ажлын тайлан гүйцэтгэлтэй танилцангаа, ММСУХ-ны салбар холбооны жишиг дүрмэнд аймгийнхаа уяачдын санал бодлыг тусгаж батлуулжээ.
Мөн холбооны тэргүүн Б.Түвшин дүрмийн дагуу цаг хугацаа нь болсон тул тэргүүний үүргээс татгалзаж нээлттэйгээр нэр дэвшүүлэн шинээр тэргүүнээ сонгохыг хүссэн боловч хуралдаанд оролцогч төлөөлөгчдийн 100%-ийн санал хүсэлтээр Завхан аймгийн "Очирваанийн хүлэг" морин спорт уяачдын холбооны тэргүүний ажлыг үргэлжлүүлэн хийхээр болсон юм.
"Очирвааний хүлэг" МСУХ