Анхны 11 манлай уяач гэхийн учир
1993 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Л.Энэбиш наадмын Төв комиссын дарга байхдаа 1994 оноос хойш Улсын их баяр наадмын 6 насны түрүү морьдын эздийг төрийн цайллагад хүндэтгэн оруулдаг болсноос гадна мөн жил бүрийн шилдэг уяачдыг шалгаруулдаг болсон. Г.Пунцагбалжираар ахлуулсан Монголын Морин спорт уяачдын холбоо 1995 онд шинээр байгуулагдсанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Их хангай” гэдэг газар хаврын уралдааныг анх удаа хийж эхэлсэн цагаас Монголын хурдан морьдыг үнэлэх үнэлэмж өндөр болсон. Мөн Үндэсний өв соёлыг хөгжүүлэхийн тулд “Монгол Улсын Алдарч уяач” гэдэг цолны дээр “Монгол Улсын Манлай уяач” гэдэг эрхэм цолыг бий болгож дор дурдсан хүмүүст батламж олгосон билээ. Үүнд:
Энэ 11 хүнд 1996 оны цагаан сараар цолыг үндэсний бөхийн барилдаан дээр, Спортын төв ордонд гардуулсан юм.
1.Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат, Улсын Алдарт уяач Дамдинсүрэнгийн Гарамжав,
2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Улаанбаатар хотын Монголын морин спортын төв клубийн /ММСТК/ уяач Данзаннямын Даваахүү,
3.Ховд аймгийн Дарви сумын уугуул, Улаанбаатар хотын Рашаант өртөөний замчин, Улсын Алдарт уяач Дамдинхүүгийн Түвдэн,
4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Улсын Алдарт уяач Сэрээнямын Банзрагч,
5.Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Улсын Алдарт уяач Лханаажавын Дамдин,
6.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Улсын Алдарт уяач Жамбалын Содномпил,
7. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Улсын Алдарт уяач Сампилын Гэсэрваань,
8.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Улсын Алдарт уяач Дорнойн Сундуй,
9.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Улсын Алдарт уяач Ганжуурын Сундуй,
10.Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Улсын Алдарт уяач Дамдингомбын Даш,
11.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Улаанбаатар хотын Монголын морин спортын төв клубийн уяач Самбуугийн Самдан,