Домог, хууч яриа

Зуун дамжсан жороо хар

Улсын наадмын жороо морины уралдааны амжилтын товчоонд 1950-иад оны дунд үеэр Архангай аймгийн Хотонт сумын Дүгэрсүрэнгийн зээрд гэдэг морь дөрөв түрүүлсэн түүхэн баримт байдаг. 1990-ээд оноос хоёр мянган оны эхэн үе хүртэл үндэсэндээ хоёр зуун дамнаж төрийн их наадмын жороо морины уралдааныг чимсэн Мон-Тед компаний захирал Ганболдын жороо хар морь гурван удаа түрүүлж нэг аман хүзүүлсэн амжилт үзүүлсэн сайн жороо морь юм.

 

ХАР МОРИНЫ УГШИЛ

Архангай аймгийн Хотонт сумын уугуул “хурган” хэмээх Самбуу нь Төв аймгийн Батсүмбэр суманд их залуудаа ирж суурьшсан уяач малч хүн байлаа, энэ хүнд сайн арилжаа явдалтай хээр гүү байлаа энэ хээр гүүнээс гарсан унага болгон арилжаа жороо эсвэл уядаг хурдан хүлгүүд гарсан гэдэг. Үгүй дээ гэхэд бэлэн сайвар адуу гаргадаг хээр гүүнээс Монголын жороо морины уралдаанд дээгүүр амжилт үзүүлсэн хар морь гарсан юм. Энэ хээр гүүг нас нилээн ахисан үед Бамбуу гэдэг хүн аваад өөрийн халтар азарганд хураалгаад дараа жил нь эр хилэн хар унага гарч. Хар унага сулдаа жороо хүн амьтаны нүд орсон сайхан амьтан байж, авах санаатай хүн тэр хирээр нилээдгүй.

Хар унагыг дааган насанд нь сургаж унахад жороо явдалаа алдаж оноод байж, харин сөөнгө хирнээ бушуухан шиг болхоор тэр жил уяад улсын наадамд уралдуулхад дөч гаргаад ирж.

Тэр намар нь хар даагыг улсын начин Хаянхярваагын хүү Бүрэнбаяр гэдэг залуу 6000 мянган төгрөгөөр авч / 1986 онд дааганд ахадсан талтай ханш/

Хар даагыг Бүрэнбаяр соёолонд Ойдовын Сүхбаатар уяачид арван бодоор зарсан гэдэг. Энэ үеэс хар морины жороо сайхан явдалыг харсан хэн хүнгүй шагшиж нөгөө “морьтой нэгэн бууж хармаар явган нэгэн сууж” харахаар сайхан жороо морь болж.

Бүрэнбаярын ах олноо /баян/ Дашдэмбэрэл хэмээгдэх эр хар морио зарах байсан юм бол би авах байсан хүний өгсөнийг би өгөх л байсан чи наймаа буц ахдаа өг гэж хэд хэд хэлж.

Хар морийг хавчиг соёолон насанд буюу 1991 оны улсын их баяр наадам ардын хувьсгалын 70 жилийн наадамд Сүхбаатар уяач унаж очиж, тэр жилээ Сүхбаатар уяач одтой сайхан наадаж бор халзан шүдлэнгээ айрагдуулж жороо хар морио аман хүзүүдүүлж.

Аман хүзүүлэхдээ бараг л түрүүлсэн юм, яагаад гэхээр тэр жилийн их насны морины уралдаан хоёр тасарч урлдсанаас эхний хэсэг моринд Хөвсгөл аймгаас ирж уралдсан Хишигбатын хонгор морь түрүүлсэн боловч харамсалтай нь хүчингүйд тооцогдчихсон үе байлаа. Ийм л наадмын уяачдын баярын өдөр уралдсан жороо морины уралдаанд хоёр хар морь зэрэгцээд ирсэн юм. Тэр жил би хурдан морь унасан хүүхэд байлаа тийм болхоор өөрийн нүдээр үзсэн хэрэг, хүмүүс орилдоод л Хөвсгөлын хар морь түрүүлсээн гээд л зарим нь шударга байя Батсүмбэрийн хар морь түрүүлсээн гээд л, бараг зодоон болох шахаад Буянт-ухаан дэнжид байсан хүмүүс хоёр талцах маягийн болчихсон байлаа. Ингээд хол газраас ирсэн бас нэг түрүүгээ харамсалтай алдсан уяачид гэсэн сэтгэл зүй нөлөөлсөн байж болох талтай байхыг үгүйсгэхгүй, ямартай ч Хишигбатын хар морийг түрүүлсэнд тооцсон юм. Ингэж хар морь хавчиг насандаа олон газрын жороо морьдтой уралдаж аман хүзүүлсэн юм, тэр жил Хөвсгөлийн Хишигбат уяачийн жороо хар морь 25 настай байлаа. Дараа жил нь баян хэмээх Дашдэмбэрэл жороо хар морийг худалдан авч улсад нэг ч уралдуулаагүй юм, яагаад уралдуулдаггүй байсныг мэдэхгүй. Би дотроо бодохдоо цагаан хэл амнаас болгоомжилдог ч байсан байж магадгүй.

1998 онд хар морийг нас нилээн ахисан үед нь Дашдэмбэл гуайнх хотруу орох болж бүх адуугаа зарж Зүүнхараагийн шулга Доржоогийн гаралтай халтар азаргатай адууны хамт хар морио зарсан юм. Эдний халтар азаргатай адууг Улсын алдарт уяач Түмэнбаяр уяач шинжээд адууныхаа цусыг сэлбэх хүнд хэрэгтэй адуу байна гээд бүгдийг нь найз Монтед компаний захирал Ганболдтой авч өгсөнөөр харь морь ч мөн адил Ганболд гэдэг хүнд ирсэн түүхтэй.

Ингэж л хар морь ид сайхан залуу насандаа баян хэмээх Дашдэмбэрэлд байж олон жил улсын наадамд уралдалгүй өнжөөд хэзээ хойно Монтедийн Ганболдод ирээд улсын наадмын жороо морины уралдаанд гурав түрүүлсэн хүлэг ээ.

1991 онд хавчиг насандаа аман хүзүүлсэнээс хойш хар морь олон жил олон газрын олон наадамд жороо морь гэж ийм морь байдаг бүүр жороо жороодоо гоёхон хийц загвартай ганган хилэн хар морь эр хүний чимэг гэдгийг үзүүлж чадсан, нэгэн ёсны үлгэр жишээ жороо хүлэг эрдэнэ байлаа.