Энэ цаг үеийн шилдэг уяачид ямар уралдаанч байсан бэ
Энэ цаг үеийн шилэг цолтой уяачид бага насандаа бүгд сайн уралдаанч нар байжээ. Улсын долоон удаагийн шилдэг уяач О.Батбилэг улсын айрагтай байхад, Түвдэнгийн Батцоож манлай хурдан хар азаргатайгаа улсад зургаалсан хэмээдэг. Уртнасангийн Тамир алдартын шилдэг сайн уралдаанч явах үеийн фотог олоогүйдээ хүлцэл өчье
Улсын долоон удаагийн шилдгийн шилдэг уяач Ононгийн Батбилэг хурдан халзан морьтойгоо улсын баярт аман хүзүүдсний дараа. 1989 оны улсын наадмаар Төв цэнгэлдэхэд
Тод манлай уяач Т.Ихбаяр аавын хамт. Том наадам уралдаж байгаагүй болтой. Гэрэл зургийг Тодмагнай сэтгүүлээс
Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож улсын шилдэг уяачаар удаа дараа шалгарсан. Улсын баяр наадамд хурдан хар азаргаа зургаад хурдлуулж байсан. Гэрэл зургийг Тодмагнай сэтгүүл
Тод манлай уяач Б.Лхагва-Очир аавынхаа хурдан хар азаргыг унаж 1999 оны Говь Шанхад наймд хурдлуулаад байгаа нь Тод манлай сумын наадмын олон айрагтай. Сонирхолтой нь энэ хар азарганы төлөөр улсын наадмын анхны айргаа авч байсан юм.
Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир Алдарт магнай халтар азаргыг унаж улсын бүсийн уралдаанд айрагдуулж байгаа нь.
Манлай уяач Батсайханы Пүрэв-Очирын уралдаанч ахуй цаг
Даваахүүгийн Баянбат Төв цэнгэлдэхэд. Төрийн наадамд гурав түрүүлсэн солонго цавьдар халзан азаргатайгаа
Манлай уяач Ононгийн Батболд. Улс бүсээс олон айраг түрүү авсан уралдаанч. Аавынхаа хурдан саарал азаргатай улсын баярт айрагдсаны дараа. Гэрэл зургийг П.Дашдэмбэрэлийн сан хөмрөг
Монгол улсын алдарт уяач Тогтох-Эрдэнийн Тогтохжаргал уралдаанчийн чансаа яривал дийлдэхгүй. Түүний нэг Их хурдад хоёр нас унаж түрүүлгэсэн амжилтыг эвдсэн уралдаанч гаралгүй хорь дахь зунтайгаа золгож байна.
Сүүлийн хоёр жил дараалж төрийн наадамд саарал их нас түрүүлгээд байгаа Монгол улсын алдарт уяач Ганбатын Даваадалай Соёмбо хүрэн азаргыг унаж Хотгойдод түрүүлээд байгаа нь. Чансаа яривал эхний хэдэд орох цуутай уралдаанч шүү. 2008 онд Заамарын бүсэд дээд хоёр нас унаж түрүүлж байсан, Их хурд, улсын наадмын айрагтай хүн дээ.