Дотоод мэдээ

Аюургүний хул

Завхан аймгийн Яруу сумын уяач Ж.Аюургүн 15 жил агт туусан хүн юм. Туусан агтаа Төв аймгийн Баянд хүргэдэг байв. Хамгийн сүүлийн жилээ агт тууж яваад, Сэргэлэн суманд адуугаа шөнө үргээж алджээ. Гуч гаруй адууны эрэлд гарч Төв аймгийн Сэргэлэн сумын залуу уяач Д.Онон гэдэг хүнтэй танилцаж найз нөхөд болж хэд хоноод адуу малаа ч олж тушаагаад буцжээ. Энэ явдлаас гучин жилийн дараа Ш.Сайхансамбуу Завхан аймагт том наадам хийсэн юм. Тус наадмаар Д.Ононг сураглаж очиж уулзвал урьдын явдлаа дурсч очиж нэг сайн адуу очиж аваарай гэжээ. Энэ хугацаанд улсын тод манлай уяач ч болсон байв. Очиж авсан хул үрээ нь 2010 оны Завхан аймгийн баярт Мэндбилэгийн нэрээр айрагдсан хурдан хул азарга билээ.