Тодмагнай сэтгүүл
Монголын хурдан морины түүх бүтээх явцад тогтмол хэвлэгддэг арав гаруй сэтгүүл гарч байсан юм. Тодмагнай, Ухаантай морь, Хийморь, Тайжийн хурд, Хонгорын хурд, Уяачийн алдар, Дэлхийн морьтон, Манай адуу гэх мэт.
Харин хамгийн олон дугаарыг уншигч түмэндээ хүргэсэн сэтгүүл бол А.Эрдэнэтуяа эрхлэгчтэй Тодмагнай юм. 126 дугаарыг уншигчдынхаа гар дээр тавьжээ. Монголын хорь гаруй аймгийн тусгай дугаар, хэдэн зуун шилдэг уяачдын ярилцлага, фото гэрэл зургийн том санг бий болгосон.