Дотоод мэдээ

Д.Сэнгэсамбын хонгор

 

Өнгөрсөн арваны Завхан чигийн нэрт хурдан азарга. Тува адууны удамтай хэмээдэг. Г.Нарангэрэл Дондовын Сэнгэсамба нар хамт очиж битүү соёолон үрээ авчирч тэр жилээ гавьтай давхиагүй. Харин хавчиг азарга Завхан аймагт айрагдаад таван жил дараалан цоллуулсан түүхтэй. 2010, 2011 оны Завхан аймгийн баяр наадамд дараалан түрүүлсэн. Түүний хойтон Г.Нарангэрэлийн хээр түрүүлсэн. Эрдэнэхайрхан сумын уяачид ингэж гурван жил дараалж аймгийнхаа азарганы түрүүг авчээ. Хонгор халзан азарга бэлэн давхилтай, гоёмсог, хаа газрын аль ч адуунаас айхгүй хурдан хүлэг. Ид сайхан байх үед нь улсын бүсийн уралдааныг зорьж наадсан бол гэж бодогддог. Төлүүдээс нь сумын баяр наадамд айрагдсан адуу бол хэд гарсан.