Төрөөн бор морь
Олон ястны өлгий нутаг Ховд аймгийн алдарт уяачдын нэг нь Ш.Төрөө юм. Төрөө аймаг сумын наадамд 1954-1977 он хүртэл морь уяхдаа 21 түрүү 56 айраг авсан байдаг. Сумын эаан, уяач Төрөө насан өндөр болж хүү Цагаачийгаа даган Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Гэхдээ радиогоор сонсдог байсан упсын их баяр наадмыг үзэж нэгэнтээ энэ сайхан нутагт ирснийх морь уяж уралдуулие гэж санаашрах болжээ.
Ингээд Хэнтий аймгийн Дархан сумаас хоёр бор үрээ авчирч 1978 оны улсын наадамд Яармагийн дэнжид сойж эхэлжээ. Тэгтэл өвгөний сэтгэлийг ул мэдэх жудаггүй хулгайчид морьдыг авч одсон байна. Ховд аймагт уяач Төрөөгийн хамгийн олон айраг түруү авч тогтмол хурдлуулсан морь бол түүний апдарт бор морь. Энэ бор морь Төрөөн бор гэж улс даяар алдаршжээ. Төрөөг өрх тусгаарлаж гарахад түуний өмчинд охин улаан хээр 1 даагатай хүрэн гүү өгчээ.
Төр хээр даагаа Баатарын Хан Хөхий гаралтай хөх бор алаг азарганд хураалгав. Хээр даага тэр жилээ хээл авч хойтон хавар нь дааган байдас унагалахад эр хар унага гарсан нь алдарт бор морь юм. Төрвө бор морио шудлэн наснаас нь эхлэн сойж есөн нас хүртэл аймгийн наадамд айрагдуулж 1962 онд Буянт сумын Ургацын баяраар анх түруүлгэсэн байдаг. Түүнээс хойш аймаг сумын наадамд завсаргүй арав түрүүлжээ. Энэ түмэн эх хүлэг 1972 онд арван найман настай зодог тайлахдаа 18-аар давхижзэ. Төрөө нэлээд бүлтэй эршүүд эр байсан. Нутгийн залуустай мөрийцөн морины давхиан дунд эр хонь шүүрэх, адууг шилдэж дугтрах, сүүлдэж ширвээд унагаах зэрэгт сайн байсан гэдэг. Бор морийг ид хурдалж байхад Увс аймгийн Өндөрхамгай сумаас нэгэн хүн авахаар очжээ. Тэрээр Төрөөтэй унэ хөлсөө ярьж тохирон өртөг юмаа бурханд тавих болоход Төрөөгийн эхнэр Бадамцэрэн “хүүе хүүе та жаахач хүлээ. Энэ бор морь чинь Терөөгийн ч морь биш аймгийн мэдлийн морь. Та авах гэж байгаа бол аймгаас асууж байж болоорой” гэсэнд хоёр эр яах ч аргагүй мухардаж бор морь нутагтаа үлджээ . Төрөөгийн ид уралдаж байх үес Ажвайн Чимэд цагаан тавагт хээр Хан Хөхий гаралтай хандгай толгойтой том хээр мориороо цууд гарсан байв.
Ш.Ганхуяг "Уяачын нууц товчоон" номноос