Дотоод мэдээ

1995 оны Завхан аймгийн баяр наадам

Сар хайрханы даншигийн өмнө болсон Завханы аймгийн баяр наадам. Энэ баярын хязаалангийн түрүү Сар хайрханд очиж дахин түрүүлсэн. Азарганы түрүү нь аймагтаа дөрөв түрүүлсэн, их насны түрүү нь аймагтаа хоёр түрүүлсэн. 

Азарга

  1. Алдархаан Жигмэдийн Санжаагийн хүрэн
  2. Алдархаан Балжиннямын хонгор
  3. Алдархаан Цэндравдангийн Лхагварагчаагийн хүрэн
  4. Алдархаан Данзангийн Санжаадоржийн халиун
  5. Яруу Жамсрангийн Баянжаргалын хүрэн

Их нас

  1. Яруу Лхамжавын Намхайн шар хээр
  2. Алдархаан Батжаргалын хул хээр
  3. Алдархаан Суухүүгийн Чойжилжавын цавьдар
  4. Алдархаан Жангудын Дамбажаагийн халиун
  5. Алдархаан Цэндсүрэнгийн Гантөмөрийн хээр

Соёолон

  1. Цагаанхайрхан Бавуудоржийн Махбалын шар хээр
  2. Яруу Лхамжавын Намхайн Бага халтар
  3. Алдархаан Жамьяншаравын Мягмарын халиун
  4. Алдархаан Суухүүгийн Чойжилжавын бор
  5. Яруу Жамсрангийн Баянжаргалын бор

Хязаалан

  1. Яруу Самданбалын Бат-Эрдэнийн хул
  2. Алдархаан Замбалын Галбадрахын хар
  3. Алдархаан Данзангийн Санжаадоржийн хонгор
  4. Алдархаан Банзрагчийн шар хээр
  5. Улиастай Шагжжавын зээрд

Шүдлэн

  1. Яруу Цэрэнпилийн Мишигийн хээр
  2. Улиастай Доржсэмбийн Чулуунбаатарын хүрэн
  3. Алдархаан Лхамбаагийн Ханджаргалын хар
  4. Алдархаан Нацагдоржийн хүрэн
  5. Алдархаан Ёндонгийн Дамдинсүрэнгийн хүрэн

Даага 61

  1. Алдархаан Туваанжавын Хасагийн зээрд
  2. Алдархаан Лхамжавын хүрэн
  3. Алдархаан Магвансүрэнгийн Дамдинбазарын алаг
  4. Алдархаан Батцагааны Бат-Эрдэнийн бор
  5. Алдархаан Данзангийн Санжаадоржийн цавьдар

- Ж.Санжаагийн хүрэн энэ наадмын дараа Сар хайрханд   хөлөөр нь очиж уралдсан.

- Балжиннямын хонгор дахин айрагдлаа.

- Санжаадоржийн халиун 1990 оны намар соёолон азарга С.Амарбаяр сургаж байсан гэдэг. Тэгээд хавчиг наснаас уягдаж гоц хурдалсан.

- Монгол улсын алдарт уяач Л.Намхай. Хоёр халтар морь Яруугийн Товуугийн шар халтар гэдэг азарганы үрс юм. Халтар морь хойтон жил нь дахиад түрүүлсэн.

-Дамбажаагийн Халиун гурав дахиа айрагдав.

- Ц.Гантөмөр гавьяат малын эмч. Яруу гаралтай хүн. Өвөг эцэг Даваа заан ч уяач хүн. Завханы 100 жилийн Гантөмөрийн Ууганбаярын хүрэн морь нутагтаа уягдсан морьдоос хамгийн дээгүүр давхисан.

-  Л.Намхайн Соёолон халтар үрээ нь аман хүзүүдээд Сар хайрханд долоолсон.

- Жамсрангийн Жамьяаншарав, Доржсүрэн, Пүрвээ гэж ах дүү гурав аймагтаа морь айрагдуулсан. Түүний нэгнийх нь хүү Мягмар. Морь уядаггүй айлаас таньж аваад айрагдуулсан хэмээдэг.

- Богдын голын Чойжилжав.

- С.Бат-Эрдэнийн хул хэд хоногийн ард Сар хайрханд түрүүлсэн.

- Санжаадоржийн хонгор үрээ жил дараалан айрагдав.

- Яруугийн хурдан буурал морьт Мишиг. Аав нь Цэрэнпил амбаа гэж олон хурдан буурал адуутай байсан.

- Аймгийн алдарт уяач Доржсэмбийн Чулуунбаатарын элбэг хүрэн гэдэг үрээ.

- Түрүү даага мөн Сар хайрханд явсан боловч айрагдаагүй.

- Гончиграгчаагийн цавьдарын төл Лхамжавын хүрэн. Лхамжав, Гончиграгчаа нар төрсөн ах дүү улс.