Завхан аймгийн түрүү Ч.Наранбаатарын хул
Чимэддоржийн Наранбаатарын хул 1997 оны Завхан аймгийн баяр наадамд Гочоогийн Чимэддоржийн хүү Наранбаатар хул даагаа түрүүлгэв. Аймгийн наадмын өмнө гурван хөдөлмөрийн баатарын наадам, Яруугийн хурдан алаг морины зодог тайлах наадамд Яруугийн хээр даага түрүүлж, Ч.Наранбаатарын хул даага айрагдсан юм. Улсын алдарт уяач Л.Намхайн хээр даага дөрөвт оржээ. Завхан аймгийн наадмаар улсын алдарт уяач Л.Намхайн хээр даага хөтөлж уралдсаар барианы үзүүр дээр Ч.Наранбаатарын хулд дайруулж аман хүзүүдээд, түрүүлсэн хээр даага нь тавд хурдалсан юм. Энэ хулын эхийн эх Наранбаатарын даахийг мялааж өгсөн алаг гүү байжээ. Хул үрээ их догшин адуу байсан бөгөөд шүдлэн үрээ азаргасаад бургасан хашаан дээгүүр харайж гэмтээд давхил нэлээд саарсан. Хязаалан жил нь эзэн нь цэрэгт мордож, Говь-Алтайн Баян-Уул руу зарагдсан гэдэг билээ.