Даваахүү манлай ярианаас-1
..1989 оны улсын наадамд Партизаны Эрэндамба гэж залуухан хүүгийн саарал морь түрүүлсэн юм. Ононгийн халзан морь аман хүзүүдэж, манай Гаанжуурын Сундуй гуайн таван цагаан дөрвөн цагаан гэж хоёр зээрд морь айрагдсан, аавын бага хээр морь гэж долоон настай морь тавд хурдаллаа. Морь цоллуулж байхдаа түрүү саарал морийг багашаархан хоёр хүү хөтөлж гүйгээд байлаа. Ямар далантай морь түрүүлдэг юм бол гэж бодлоо. Аль хойшоо бай гээд хажуугаар нь гарахдаа бариад үзтэл чулуу шиг далантай морь байсан. Тийм далантай адуу түрүүлэх нь ховор шүү. Хаваржин уралдсан болтой юм билээ. Уг нь Жамбагын унаган морь айлын гэрийн найрт өгөөд хойшоо гарч түрүүлсэн нь тэр дээ...