Дотоод мэдээ

2004 онд улсын цол хүртсэн уяачид

Билгийн тооллын XVII жарны арван найм дахь “Наран гэтлэгч” хэмээх Хөх Модон Бич жилийн сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим уяачдад алдар цол олгов. Энэ удаад Тод манлай уяач 1, Манлай уяач 4, Алдарт уяач 6 тодорсон байна. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:

1.Төв аймгийн Баянзүрх сумын уугуул, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат, Улсын Манлай уяач Гарамжавын Сандуйжав,

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:

1.Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Улсын Алдарт уяач Гончигжавын Алтангэрэл,

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Улсын Алдарт уяач Цэрэнгийн Хэнмэдэх,

3.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, аймгийн начин, Улсын Алдарт уяач Лувсанцэрэнгийн Чойдог,

4.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Төв аймгийн Баянцогт сумын харъяат, Улсын Алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:

1.Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Ганхүрэлийн Сэргэлэнбаатар,

2.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Доржийн Сүхээ,

3.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Цэндийн Бямбадорж,

4.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Доржсүрэнгийн Цэнд-Аюуш,

5.Төв аймгийн Баянзүрх сумын уугуул, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат, Нийслэлийн Алдарт уяач Гарамжавын Ганбат,

6.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Галын Баттөмөр нарыг тус тус шагнажээ.