Домог, хууч яриа

Дагвадорж манлайд тохиолдсон явдал

Монгол улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж улсын их баяр наадамд, азарга их нас соёолон айрагдуулсан уяач юм. Дээд гурван нас ялангуяа азаргыг олонтоо айрагдуулсан.

Морьд нь ид хурдалж эхэлж байхад буюу 1998 оны Баянцагааны даншигаар салхин зээрд хэмээх морьтойгоо очжээ. Жамбага алдарт “Би соёлонгийн бай дааж байгаа. Мөнгөн морь цутгуулсан. Хандгай хүрэн үрээгээ түрүүлгэж морио өөртөө үлдээнэ” гэхэд Тагарваа хутагт “Жамбага чи наад мөнгөн морио энэ саарал дээлтэй залуугийн өвөрт хийчих..” гэсэн юм гэнэлээ. Тэр залуу нь тэрхүү даншигт салхин зээрд үрээгээ түрүүлгэсэн хожмын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж байсан гэлцдэг. Хутагт Д.Дагвадоржийг танихгүй, бас сайн соёолонтойг мэдэхгүй ч айхтар зөгнөсөн хэмээдэг билээ.