Дашзэвэгийн Гомбын могой хээр
ХХ зууны эхэн үеийн Завханмандал сумын цуут түмэн эх юм. Завханмандал сумынхаа баяр наадамд хязаалан, соёолон түрүүлсэн. 1998 онд долоон насандаа аман хүзүүдэж, найман насандаа гуравт хурдалсан. 2000 онд Эрдэнэхайрхан сумын баярт дөрөвт оржээ. 2001, 2002 онд дараалан сумандаа түрүүлсэн. 2003 онд сумынхаа 80 жилийн ойн баяр наадамд тавд хурдлаад давхар уяагаар, Завхан аймгийн 90 жилийн ойд аравт давхисан. Д.Гомбо уяач сумынхаа баярт үрээ, бага адуу олныг айрагдуулсан хүн билээ.