Чойжилсүрэнгийн Эрдэнэбатын цавьдар
Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн өргөн дэлгэр наадамд Яруу нутгаас хурдан азарга айрагдсан юм. Энэ хүн бол Яруу сумын уугуул Ч.Эрдэнэбатын цавьдар байв. Цавьдар азарга Төв аймгийн Баянцогт сумын Бат-Эрдэнэ гэдэг хүний адуу. Улсад өмнө нь хоёр удаа айргийн араар давхиад байсан азаргыг авч улсад айрагдуулсан. Баянцогтын Лүндэгийн улс хувьсгалын түүхт 60 жилийн ойд айрагдсан хул азарганы шууд угсаа. Энэ азаргыг улсын баярт тод манлай уяач Д.Мөнхбатаа уяж айрагдуулсан юм. Тод манлайн улсын баярын анхны айраг нь энэ байсан гэдэг. Эрдэнэбатын аав Чойжилсүрэн Завхан аймгийн Яруу сумын харьяат, орон нутагтаа олон айраг түрүү авсан уяач байжээ. Жороо саарал морь нь Завхан аймгийн баярт хэд түрүүлсэн хэмээдэг.