Дотоод мэдээ

Завхан гол-ын эзэн

Завхан нутгийн төдийгүй монгол түмний энэ алдарт дууны шүлгийг зохиогч Завхан нутгийн хүргэн Намсрайн Лутбаяр юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Чоно голын хүн. Энэхүү уянгалаг шүлгийг зохиогч маань 2009 оны үндэсний их баяр наадамд хурдан шарга соёолнгоо айрагдуулж, Завханд болсон улсын бүсийн уралдаанд айрагдуулж байсан хүн юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Бадарчийн Байгальхүүгийн унаган. Дундговь аймгийн арслан Лувсанжавын Цэмбэлийн шинжээгээр сонгож авсан хэмээн эзэн нь хуучилсан байдаг. Шарга үрээг тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяж Ардын хувьсгалын 88 жилийн улсын их баяр наадамд соёолгийн айргийн гуравт, 
Очирваань хурд 2009 айргийн тавд тус тус хурдлуулсан. Зул шарга эцэг талдаа Сундуйн ухаа халзан төлийн төл, эхийн дээд тал Дашдэлэгийн шарга юм. 

Завхан гол


Ц.Жамъян Н.Лутбаяр
Дуучин: УГЖ. С.Батсvх

Өрмөл шаргалыг хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ


Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна

Хөлчүү зэрэглээ сандаалсан
Хөлөрсөн манхныг сэрvvцүүлсэн
Хатан тунамал Завхан гол
Халхын нутгаар ороолно

Дахилт:

Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно