Сонгино сумын уугуул Найдан уяач
1995 оны хавар Найдан гуай Хэнтий аймгийн Дархан сумаас засаад засаа нь эдгээгүй үрээ худалдан авчирч шууд улсын наадамд уян гуравт давхиулсан. Соёолонд нь 26 хоног уясан. Тэр жил Найдан гуай морь уях үеэр бэртчихсэн бие нь тааруу гэрээс гарч чадахгүй хүнд заавар өгч ажлыг нь хийлгэн уяжээ. Тарвагатайн сунгаанд өөрөө очиж давхилыг нь харж чадаагүй хүүхдүүдээ сунгаанаас ирэхэд нь хэрхэн давхисны нь асуухад түрүүлж ирсэн байв. Тэр сунгаан дээр уяач Доржсүрэн, "Өвгөн мэдэж л байгаа вий дээ. Хязаалан байх үеийнх нь давхил арай ороогүй байх шиг байх юм" гэсэн гэдэг. Хонгор үрээгээ гэрийнхээ үүдэнд авчруулан урдуураа хоёр тийш явуулан харснаа Баянаа миний хүү Баруун хойд уулын ар дээр хөтөлж очоод цаг гучин минут хэртэй идүүлээд өнөө шөнө уяж хоно гэжээ. Өглөө 5 литр орчим хярам өгч хэсэгхэн хугацаанд амсхийсний дараа "хоёр халбага" арцны хандыг 500 грамм өгөөд хөлсөлсөн. Хөлс авсны дараа харахад нүд хальтирахаар туранхай амьтан байв. Улсын наадамд явахад уралдахын урд өдөр хөлс аваарай гэж захисан байж. Баянаа хүү өвгөний хэлснээр хөлс авах болов. Гэтэл цуг явсан уяачид:
- Ийм адуунаас одоо хөлс авбал хэтэрнэ. "Морь мэднэ мэднэ гэхэд арай дэнднээ хэмээн доог хийцгээж байжээ. Маргааш нь хонгор үрээ тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн алдарт оонон хартай зуузай холбон орж аман хүзүүдсэн байна...
Дөрвөн улирлын усан засал номноос...