Ховдын хоёр заан
1980-1990 оны үед Холын цэнхэр Ховд нутгийг улсын дэвжээнд төлөөлж байсан хоёр хүчтэн. Буянт сумын уугуул улсын заан Д.Мягмар, Чандмань сумын харьяат улсын заан Ч.Бямбадорж. Хүч нийгэмлэгийн харьяа, багш шавь хоёр уран барилдаант заан олон ч сайн шавийг төрүүлэн гаргасан юм. Д.Мягмар 1978 онд, Ч.Бямбадорж 1994 онд заан цол хүртжээ.