Дотоод мэдээ

Улсын шонхор, улсын аварга Дармаабазарын Нарантулга

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын тэмцээний 2022, 2023 оны алтан медальт нэгэн удамт бөх цахиур хагалахаар зэхэж байна. Түүний аав одоогоос 42 жилийн өмнө алдарт луутнуудтай ана мана ач тач үзэж үндсийн улсын аваргаас мөнгө зүүж байсан улсын харцага Монхорын Дармаабазар юм. Дармаа харцагын насанд алдарт аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ дөрөвт шалгарч байсан түүхтэй. 

Нарантулга хүү 2022 онд үндэсний их баяр наадамдаа түрүүлж, Баянхонгор аймагт үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын анхны алтан медалиа зүүсэн бол өнөө жил Сэлэнгэ аймагт алтаа ихэрлүүлж чадсан юм. 2012 оноос нааш 16, 17 насандаа дараалан алт зүүсэн бөх долоо дахь бөх нь болж байна.