Ирээдүйн түмэн эхээс Дашзэвэгийн Дагвадорж хос түрүү авлаа
Ирээдүйн түмэн эх 2024 хурдан дааганы уралдаанд 54 хүлэг уралдлаа.
1. Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Зээрд. Хоёр жил дараалан Ирээдүйн Түмэн эхэд даага түрүүлгэлээ. Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Хараацай зээрдийн төл. Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир уяа сойлго тааруулсан.
2. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн алдарт уяач Батмөнхийн Шагдаржавын Хээр. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэл уясан.
3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн алдарт уяач Жанцангийн Намнанбалжирын Сартай хээр. Дамдинсүрэнгийн Ариуннарангийн магнай хээрийн төл.
4. Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн харцага Цэрэндолгорын Нарангэрэлийн Зээрд халзан.
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач Дагвасүрэнгийн Гомбосүрэнгийн Хул халзан.
6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Одонбаатарын Болдсүхийн Хээр. Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан.
7. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн Хээр. Улсын алдарт уяач Ганбатын Даваадалай уясан.
8. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Билигүүдэйн Тамирын хээр. Адуучийн Нямбаатар уясан.
9.
10. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Жаргалсайханы Энхбатын Хээр.