Түмний хар энэ хавар хоёр дахиа түрүүллээ
2023 оны үндэсний их баяр наадмын шүдлэн насны түрүү Дундговь аймгийн Луус сумын харьяат Улаанбаатар хотын Партизан хорооны уяач Сайнхүүгийн Батбаярын хүү Пунцагбалжирын хар үрээ энэ хаврын нээлт уралдаанаа тавдугаар сарын 1-нд хийж Хутагтын хурд уралдаанд түрүүллээ. Мөн залгаад 5.4-нд Говьсүмбэр аймгийн бүс Уяан товогт түрүүлж энэ хаврын хоёр дахь түрүүгээ авлаа. Шүдлэн насандаа гурван аймгийн бүсэд түрүүлж, улсын баяртаа түрүүлсэн билээ.
Түмний харын эх Дундговь аймгийн Өндөршил сумын Жөөжийн Ганбатын унаган хээр гүү
Түмний хар
Уяан товог аймгийн бүс