Домог, хууч яриа

Өөр чимээ гарав

Ш.Ганхуяг 1999 оны улсын баяр наадамд Ж.Нямдорж уяач Цэнгэлийн хар морь, Лхүндэвийн хонгор хоёрыг уяхын сайнаар уяж ирсэн байсныг бичсэн байдаг.

...Х.Сүрэнхор гуай мөнгөн аягаар архи сөгнөн барилаа. Нар баруунаа таширлан буужээ. Гэрийн гадуур морьдоо тарлаж давхилдах чимээ үл тасарна. Тийн байтал Сүрэнхор гуай, хүүе Лхүндэвийн хонгор морь ирсэн гэсэн сая явчихлаа гэдэг юм байна. Босож ухасхийн гэрийн хаалгыг дэлгэн харвал хонгор хар хоёр морь тэр баруун урд хажууруу өгсөхийн наахна татаж байна. Хонгор нь түрүүндээ хар нь ард нь ойрхон очиж байх юм. Тэр морьдыг хаана очихыг харж байтал уяачдын баруун урд захдуу маягтай барьсан гэр майхануудын уяан дээр очиж байна.

Бид буцаж суулаа. Морьд тарласаар л байна. Хэсэг төвөргөөн пижигнэн өнгөрхөд нь би,

- Сүрэнхор гуай энэ юу явчихав?

- Өө энэ хамаагүй шал дэмий юм байнаа

- Та тэгээд түрүүний морийг Лхүндэвийн хонгор морь мөн гэдгийг гэж яаж мэдэв?

- Чи анзаарсангүй юу? Их ондоо чимээ явчихсан шүү дээ! Өнөөдөр энэ довон дээр тэгж хөдлөх өөр морь байхгүй дээ гэдэг юм байна.

Түүний хэлснээс хойш боджээ байхнээ цуурай татан тачигнасан үнэхээр өөр дуу явчихсан санагдаж байлаа. Тэгж байтал гэрийн гадаа машин ирж зогсов. Төдхөн нэгэн уяач орж ирээд Лхүндэвийн хонгор морин дээр очьё гэхэд нь бид, маргааш уралдах гэж байхад хүний хурдан байгаа морин дээр очоод яахын гэж цааргаллаа. Тэгсэн дөнгөж очоод л ирье гээд салах шинжгүй яаруулна. Бид гарч түүний машинд суун хөдөлбөл нөгөө хонгор хар хоёр морьд очсон уяаг шууд чиглэн хүрч очив. Лхүндэвийн хонгор морь мөн байлаа. Нямдорж тэр хоёр морийг ёстой нэг уяжээ. Морьдын мэлтийсэн тунгалаг нүдэнд хүний дүрс бүхлээрээ харагдана. Чухам аль нь урдаа юм болдоо. Учрыг нь мэдэх хүнд бол уяачийн эрдэм гэдэг үнэхээр агуу ажээ. Гэртээ сууж байгаад туурайн чимээгээр нь таних, хиртэй гараар хүрэмгүй эмзэг ийм торгон ирэн дээр нь морийг хөглөх гээд тун нарийн юм даа гэж тэр үед гайхан биширч байж билээ...