Дотоод мэдээ

Ирээдүйн түмэн эх шүдлэн байдас

1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уугуул Оригийн Оргилын зээрд. Эх нь Заамарын Дашдэмбэрэлийн Энхболдын унаган гүү. Цэрэндолгорын Нарангэрэл уясан. 

2. Төв аймгийн Борнуур сумын уугуул аймгийн харцага Цэрэндолгорын Нарангэрэлийн Зээрд. Мөнхбатын Ган-Эрдэнийн унаган. 

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын Халтар. Аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэл уясан. Бардо хээр халзан азарганы төл. Эх нь Цэвэлсодномын Ганхүүгийн хонгор халзан азарганы төл гүү. 

4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Цэрэндашийн Жаргалсайхан хүрэн халзан. Алдарт шоу халзан, Б.Отгонсэлэнгийн морины унаган эзэн. Шоу халзангийн төрсөн эгчээс гарсан байдас.

5. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Тод манлай уяач Аюушийн Сугарцолмонгийн хүрэн. Аймгийн алдарт уяач Энхтайваны Энх-Амгалан уясан. Эх тал нь Ц.Аюушийн хурдан хээр азарганы удамтай. Далайн Батбаярын хурдан хээр азаргатай эцэг нэгтэй. 

6. Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн харцага Цэрэндолгорын Нарангэрэлийн Хүрэн. Эх нь Г.Алтангэрэл тод манлайн унаган гүү. 

7. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн Хул

8. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн Халтар. Эх тал нь манлай уяач Бандиагийн Баярсайханы хурдан хар, хурдан хүрэн орсон гүү. 

Гэрэл зургийг Baatarzorigt Photography