Домог, хууч яриа

Түвшинжаргалын Ган-Одын хээр

Тэс сумын засаг даргаар ажиллаж байсан энэ хүн төрийн их баяр наадмын айраг ч авсан билээ. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул малын эмч Зундуйжамцын Гочоогийн унаган хээр даага авч Завханы хойд бүсэд түрүүлгэж, Хангарьдад аравт, улсын баяр наадамд дөрөвт, Төв аймгийн Алтанбулаг Баянчандманьд түрүүлгэж улсын бүсэд долоод оруулж байлаа. Энэ хээр алдарт дүүгүүр хээр морины эх хул гүүтэй эцэг нэгтэй адуу юм. З.Гочоогийн унаган говийн домогт түмэн эх дөлгөөн хүрэн гэж морь ч тодорсон. Т.Ган-Од энэ хээртэй эцэг нэгтэй хээр азарга авч орон нутагтаа сайнтай наадаж байгаа. Улсад айрагддаг хээрийг намар нь Өвөрхангайн Даваасүрэнгийн Нямлхагва худалдаж авсан. Мөн л очсон газраа сайн хурдалж 2023 оны Дундговьд болсон Мандалын хурдын уралдаанд сонгомол ангилалдаа түрүүлж байсан хурдан буян юм.