Домог, хууч яриа

Шилүүстэйн хар морь

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Дашигваагийн Зонроожавын хар гэж сумдын наадамд 12 түрүүлсэн алдарт хурдан морь өвгөрсөн хойноо 1983 оны Завхан аймгийн 60 жилийн ойг зорин наадаж айрагдсан. Тэр баярт гурван хар морьтой ирж их насны хар морь айрагдаж, соёолон хар үрээ тавд хурдалсан. Хурдан хар морь нь 1982 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд очиж уралдаад аман хүзүүдсэн. Энэ морь Шилүүстэйн Шаварт хөөврийн яг унаган адуу гэдэг. Завханд айрагдсан, Говь-Алтайд нэг айрагдсан. Бага наснаасаа уяагдаж Цагаанчулуут, Тайширт нэг түрүүлсэн. Шилүүстэйд олон түрүүлжээ. Шилүүстэйн нэгдлийн адуу, хонь маллаж, засгийн ажил ихтэй тул тэр бүр холыг зорьж наадаж чадаагүй. Хурдан хар морио ид сайн байхад том наадамд тогтмол явсан бол яах ч байсан бол гэж өвгөн уяач ярьж сууна. Хар морины удмын адуунаас шар халтар морь сайн уяж байсан. Хар алаг морь хоёр түрүүлсэн. Шарга их нас 10 айрагдсан.