Дотоод мэдээ

Хөвсгөлд очсон шилдэг уяач

Асгат сум аймгийн алдарт уяач Г.Крыловын Халтар азарга Асгат сумынхаа наадамд 8 удаа түрүүлж гоц сайхан амжилтыг гаргажээ. Крылов уяач 1976 оноос морь уяж эхэлсэн. Аавынхаа даагыг уяж, Цагаан-Өвгөний халтар гэж бага дөрвөн насандаа айрагдсан халтар морийг авч уясан. Өөрийн унаган ганагар хээр, хул хээр гэж морьд залгаж уяжээ. Хул хээр нь Асгатад түрүүлээд, Баянхайрханд аман хүзүүдэж, нөгөө хээр нь Баянхайрханд гуравт, Асгатад тавлаж байсан адуу байжээ. Хурдан хээр азарга нь Асгат суманд наймд түрүүлж байсан. Баянхайрхан, Түдэвтэйгээр айрагдаж түрүүлсэн. Хожим Хөвсгөл аймагт шилжиж хүлэг морьдоо сайн уяж аймгийн алдарт уяач цолд хүрчээ.