Домог, хууч яриа

З.Элбэг арслан

Баянтэс сумын наадмыг аймагтаа болон том наадамд гаргасан хүн бол аймгийн арслан Заландарын Элбэг агсан юм. Тэсийн даншигт соёолон айрагдуулсны зэрэгцээ 2010 онд Завхан аймагтаа азарган хонгор, морин хүрэн хоёр соёолонтой ирж уралдаад, хонгор нь азарганд айрагдаж, хүрэн нь соёолонд түрүүлсэн юм. Энэ хүний хүү Э.Доржрагчаа Дорнод аймгийн Булган суманд хурдан хурц морьдоо уяж сойж байна. Их насны хүрэн морь хурдан байсны зэрэгцээ хонгор соёолон 2011 оны зун тун хурдан байсан даа. Говийн бүсэд айрагдаж, Ажнайн Д.Бат-Эрдэнийн наадамд түрүүлж байсан. 2017 оны Сэлэнгэд болсон улсын бүсийн уралдаан олон газрын хурд ирсэн өрсөлдөөн ширүүн болоход ногоон даага тун ширүүн уралдаан хийж аман хүзүүдэж байж билээ.