Домог, хууч яриа

Дамбын Пүрэвдоржийн хул

Пүрэвдоржийн аав Дамба гуай сайн уяач хүн. Д.Пүрэвдорж аймагтаа хул азаргаа түрүүлгэж айрагдуулсан. 2003 оны Завхан аймгийн 80 жилийн ойд сумынхаа уяачдаас ганцаараа бор үрээ айрагдуулж байсан. Төрсөн дүү Гүрбазар аймгийн алдарт уяач. Хул азарга 2005 онд соёолон аман хүзүүдээд, 2006 онд хавчиг азарга долоод, 2007 онд есөд, 2008 онд түрүүлээд, 2009 онд тавд хурдалсан. Д.Пүрэвдорж уяачийн хадам аав нь Дөрвөлжингийн хурдан бор адуут Лүндээ юм. Хоёр талын удам татаж хүү Батмөнх нь аймгийн алдарт уяач болжээ. Бас нэг хүү П.Батсүх нь аймгийн арслан цолтой бөх хүн. Аймгийн алдарт уяач Дамбын Пүрэвдорж 2012 оны үед бөхийн өргөөнд бөх үзээд л явж харагддаг байлаа. Тэр үед нь уулзаад морь асуусан бол ч ихийг хүүрнэх байсан байх даа...