Дотоод мэдээ

Очирвааний хүлгүүд ном хэвлэгдлээ

Үндэсний их баяр наадам, засгийн газрын тогтоолтой улсын бүсийн уралдаанаас 400 гаруй айраг түрүү авч, энэ амжилтаараа аймгуудаас эхний тавд бичигдэж байгаа Завхан нутгийн хурдан хүлгүүд, эрдэмт уяачдын талаар бичсэн номоо таны гар дээр тавьж байна. Албан ёсны анхны улсын бүсийн уралдаанд Сар хайрханд болоход таван насны ангилалд Завханы таван өөр сумын уяач түрүү авсан нь жигд хурдтайн баталгаа болой. Монгол улсын хэмжээнд аймгийн баяр наадамд хамгийн олон түрүүлсэн их насны морь Завхан аймгийн Шадарын Бавуудоржийн бор юм. Долоон удаа түрүүлсэн их нас өөр аймагт байдаггүй ажээ. Энэ мэт олон сод амжилт бий.

Үндэсний их баяр наадамд зургаан насны ангилалд морь түрүүлгэсэн аймаг. Монгол улсын алдарт уяач Б.Оросоогийн “Завхан нутгийн хурд” ном ихээхэн үнэ цэнтэй бүтээл юм. Гурав дахь бүтээлээ зэхэж суугаа Сонгино сумын Ч.Пүрэвхүү, Нөмрөгийн Ж.Сандагсүрэн, Сантмаргазын Э.Балжинням нарын нөр их хөдөлмөр судалгааг үзлээ. Гэрэл зурагчин П.Баатарзоригт, Ч.Ганболд, Д.Гансүх нарын бүтээл номыг чимж байгаа. Нийт зургийн 90 хувь нь хэвлэлд анх удаа тавигджээ. Завхан аймгийн баяр наадмын цувааг дээрх ном болон Туяа сонинд гарсан наадмын тойм мэдээ, фото, үнэмлэхэд үндэслэн нөхөж бүрдүүлэв. Цувааг нарийвчлан тодруулж, овогжуулан сум бүрийн нутаг орныхоо морийг сайн мэддэг хүнтэй холбогдож тайлбар зүүвэр хийж, уулзаж ярилцсан, утсаар холбогдсон, цахимаар харилцсан, мэдээлэл солилцсон, фото зураг илгээсэн хүний тоо 200 хол гарна.

Завхан аймгаас тодрон гарсан нэрт түмэн эхүүд, аймгийнхаа баярт онцгой амжилт гаргасан морьд, уяачдыг алдаршуулах, мөн аймгаас улсын баяр болон улсын бүсийн уралдаанд морь айрагдуулсан уугуул бүх уяачдын амжилтыг тодотгосноороо онцлог юм. 

Өмнөх үг

Цоохүүгийн Доржсүрэн Завхан аймгийн уугуул хүн юм

Монгол улсын алдарт уяач, аймгийн арслан Г.Лааганжав

Монгол улсын алдарт уяач хурдан алаг азаргат Банзрагчийн Оросоо

Тосонцэнгэлийн домогт хурдан хүлэг