Домог, хууч яриа

Манлай уяач Д.Эрдэнэчулууны их хонгор морь

Монголын говь нутгийн хөрс шороон дээр тэнцсэн цуутай хурдан морьдын нэг бол манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулууны их хонгор хэмээх цуутай хурдан хүлэг юм. Луус сумын нэгдлийн дарга Н.Намшир Галшар сумтай шифлэж хэдэн азарган үрээ авч иржээ. Ирсэн халтар азарганд Д.Эрдэнэчулуун гүү тавьж эр хүрэн сарваатай аваад түүгээрээ азарга тавьсан байна. Нутаг адууны хонгор гүүг хүрэн азаргандаа тавьж энэ хурдан хонгор морь гарсан 1998 онд Өлзийт сумын баярт түрүүлж, 1999 онд Адаацаг сумын 40 жилийн ойд түрүүлж, говь шанхын даншигт аман хүзүүдсэн. 2000 онд сумандаа гуравт, 2002 оны Дундговь аймгийн 60 жилийн ойд бүсийн хоёр дахь айргаа уусан. 2003 онд Хулд сумын 80 жилийн ойд түрүүлээд, говь шанхад очиж дутуу эргээд дахин гараанаас хөдөлж айрагдаж аргагүй аварга морь гэдгээ нотолж билээ. Харин түүний хойтон жил үндэсний их баяр наадамдаа ирж уралдаад Хүйн долоон худагт эндсэн юм.