Дотоод мэдээ

Завхан нутгийн 26 дахь улсын цолтой уяач мэндэллээ

Өнөөдөр ерөнхийлөгчийн зарлиг гарч, дөрвөн тод манлай, дөрвөн манлай, 18 улсын алдарт уяач цолтон мэндлэв. Завхан аймгийн Улиастай сумын харьяат өнөө жилийн төрийн их баяр наадамд хурдан саарал морио түрүүлгэсэн Завхан аймгийн Улиастай сумын уугуул Ганбатын Даваадалай монгол улсын алдарт уяач цол хүртлээ. Бага насандаа алдарт соёмбо хүрэн азаргыг унаж бүсийн уралдаанд түрүүлж, Их хурдад айрагдаж явсан энэ уяач Түмэндэлгэрийн Ихбаярын гал уяанаас цолд хүрч байна. Завхан нутгийн харьяат 26 дахь улсын цолтой уяач болж байгаа юм.