Дотоод мэдээ

Завхан гаралтай уяачид улсын баярт (1980-1990)

Завхан аймгийн унаган, уугуул, энэ нутагт төрсөн уяачид улсын баяр наадамд хэрхэн наадаж байсан талаар судалж үзлээ. Хэдий оршин суугаа хаягаараа морьдоо цоллуулсан ч эдгээр уяачид бол алс Завхан нутгийн хүмүүс билээ.

1980 он Бичин  жил         Ардын хувьсгалын 59 жилийн ой

Их нас

2.    УБ Партизан  Ж.Гансүхийн Хар

1982  он Нохой жил        Ардын хувьсгалын 61 жилийн ой

Азарга

1. Төв Баянцогт Төрбадрахын Самдангийн Зээрд халзан

Соёолон

2.    УБ Партизан  Б.Мөнхөөгийн Улаан хээр

Хязаалан

5. УБ Хан-Уул З.Шаравхүүгийн Хээр

- Партизаны Мөнхөө гуай Завханы Сонгино сумын хүн. Эдийн засагч Найдан гэж ах дүү хоёр сайн уяач байлаа.

- З.Шаравхүү Завханы Шилүүстэй сумын хүн. Энэ хээр морийг дахин хоёр удаа улсын баярт айрагдуулсан.

1983 он Туулай жил       Ардын хувьсгалын 62 жилийн ой

Азарга

5.    Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хилэн хар

Их нас

4.    УБ Гачуурт Г.Бэгзийн Бор

 

5.    УБ Партизан  Ж.Гансүхийн Хар

1984  он Хулгана жил         Ардын хувьсгалын 63 жилийн ой

Азарга

3. Төв Баянцогт Төрбадрахын Самдангийн Зээрд халзан

Шүдлэн

1.    УБ Гачуурт С.Жамсранжавын Хонгор

- Сонгино сумын уугуул С.Жамсранжавын хонгор үрээ дараа жил нь аман хүзүүдсэн. Хүү Чинбаатар мөн улсын баяр наадмаас айраг авч байсан.

1985  он Үхэр жил         Ардын хувьсгалын 64 жилийн ой

Их нас

2. УБ Өлзийт хороолол З.Шаравхүүгийн хээр

Хязаалан

2.    УБ Гачуурт С.Жамсранжавын Сарт хонгор

Шүдлэн

3.    УБ Партизан  Б.Мөнхөөгийн Хүрэн зээрд

5.    УБ Гачуурт С.Жамсранжавын Хүрэн халзан

- Партизаны Мөнхөөгийн зээрд морь дахиад улсад хоёр айрагдсан. Мөнхөө гуай улсын алдарт уяачийн болзлыг бараг л хангасан хүн юм. 90 ээд оны дундуур Хэнмэдэх манлайн хар морьтой ойрхон ирж аман хүзүүддэг хонгор үрээ мөн түүнийх.

- Гавжийн шандны хээр морь энэ удаа Ханддоржийн хонгор халзан морины ард аман хүзүүдэв.

- Гачууртын Сэмбээгийн Жамсранжав Сонгино сумын хүн. Энэ жил хоёр айраг авсан.

1986 он Гал бар         Ардын хувьсгалын 65 жилийн ой

Их нас

4. УБ Өлзийт хороолол З.Шаравхүүгийн хээр
Даага
3.    УБ Гачуурт Г.Чойжилсүрэнгийн Шарга
 

 

-  Чойжилсүрэн нь нэрт уяач Бэгзийн төрсөн дүү. Энэ шарга үрээ энэ хүний адууных.

1987 он Туулай жил       Ардын хувьсгалын 66 жилийн ой

Соёолон

3.    УБ Партизан  Б.Мөнхөөгийн Зээрд

Хязаалан

 

1.    УБ Гачуурт Б.Хадбаатарын Хонгор халзан

Шүдлэн

3.    УБ Гачуурт Г.Бэгзийн зээрд

- Хадбаатар багш Завхан аймгийн Сантмаргац сумын хүн. Энэ морь Гаанжуурын Сундуй гуайн унаган морь. Даваанэрэнгийн халзангийн цустай ч гэдэг.

1988 он Луу жил           Ардын хувьсгалын 67 жилийн ой
Соёолон

3.    УБ Гачуурт М.Гунгаагийн Хүрэн халзан
4.    УБ Гачуурт Б.Хадбаатарын Хонгор халзан

Хязаалан

4. Улаанбаатар Гачуурт В.Жигжиддагвын Хонгор халзан

- Хадаа багшийн хонгор халзан Мөнх төрийн мөнгөн магнай Даваанэрэнгийн халзан азарганы удамтай.

- Жигжиддагва Тосонцэнгэлийн унаган хүн. Энэ хүний садан нь хөдөлмөрийн баатар саальчин Надмид гуай юм.

1989 он Могой жил           Ардын хувьсгалын 68 жилийн ой
Даага
3.    УБ Гачуурт Д.Болдбаатарын халтар

- Эрхэт төрийн идэр түмний эх Д.Болдбаатарын халтар өнөө жил сөнгө даага айрагдсан. Энэ хүний ээж хөдөлмөрийн баатар саальчин Надмид Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүн юм. Хөдөлмөрийн баатарыг жороо хүрэн морьтойгоо явж байхад замын ноход хуцаж үлдэхээс өөр зангүй байсан хэмээдэг. Энэ хээр бага дөрвөн насандаа үндэсний их баяр наадамд айрагдаж түрүүлэн гоц амжилт гаргасны учир төрийн цол хүртсэн бөлгөө.