Дотоод мэдээ

Тэсийн Нямсүрэн уяач

Завхан аймгийн Тэс сумын харьяат Нисэг багийн уяач С.Нямсүрэн ер нь хурдтай хүн. Нэгдэл адуу тарахад гоё хүрэн гэж азаргыг гурван адууны өртгөөр аваад түүний үр хоёр хүрэн адуу 2000 оны Тэсийн даншигт хязаалан нь аман хүзүүдэж, даага нь түрүүлж байлаа. Даага нь тав түрүүлсэн, цахилж яваа гөрөөс шиг хурдан хүлэг байжээ. Хязаалан хүрэн үрээ нь Цэрэвийн Гантөмөрийн азарган хар үрээг арай дийлэлгүй аман хүзүүдсэн. Эх нь Баруунтурууны Сан адууных гэдэг. Сан адуунаас алдарт соён хээрээс эхлээд олон түмэн эх тодорсон. Эдний орон нутагтаа төдий л давхихгүй (үхэр хүрэн нэртэй ч болсон гэдэг) байсан хүрэн үрээг Банзрагчийн Оросоо авч аймгийн баяр наадамд их нас түрүүлж байлаа. Мөн л гоё хүрэн азарганы үр юм. 1998 оны Улиастай хотын 265 жилийн ойн өргөн дэлгэр наадамд Нямсүрэн гуайн сартай хүрэн үрээ бас түрүүлж байлаа. Урд жил нь Тэс сумын баярт Тэгшбаярын улаан түрүүлж, энэ хүрэн аман хүзүүдэж байсан билээ. Нямсүрэн гуай Дооно багийн уугуул хүн бөгөөд, Тэжээлийн аж ахуйн нягтлан байсан. Гоё хүрэнгийн төлүүд аав хүү хоёрыг нэрд гаргасан юм. Эдний унаган шарга үрээг Борнойн Баасанжав авч Архангайд түрүүлгээд, улсын наадамд 12-т давхиулж, Алдархааны сургуулийн ойд түрүүлгэж байв. Нямсүрэнгийн хурдан хул азарга Жукбаатарын сохор хүрэн гэж сайн азарганы төл,