Завханы гаралтай уяачид улсын баярт (1970-1980)
Завхан нутгийн эрдэм төгс уяачид үндэсний их баяр наадамд жил алгасахгүй сайхан наадсан түүхтэй билээ.
1972 он Ардын хувьсгалын 51 жилийн ой
Шүдлэн
4. Төв Баянцогт Б.Төрбадрахын Улаан хээр
Даага
4. Төв Баянцогт Б.Төрбадрахын Саарал
1973 он
Азарга
4. Төв Баянцогт Б.Төрбадрахын Хонгор халзан
3. Төв Баянцогт Б.Төрбадрахын Улаан бор
1974 он Бар жил Ардын хувьсгалын 53 жилийн ой
Соёолон
1. Төв Баянцогт Б.Намхайн Зээрд
Шүдлэн
4. Төв Баянцогт Б.Төрбадрахын Зээрд халзан
1975 он Туулай жил Ардын хувьсгалын 54 жилийн ой
Соёолон
2. Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хилэн хар
- Баянцагааны хүлэгч Баярын нэгдэлд өгсөн саарал даагыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Баянцагаан суманд ирж тарвагачин байсан анчин хэмээх А.Дамдинсүрэнд адуучин оодон Сундуй гэдэг хүн идэшний адуу нэгдлээс цохуулж ирэхэд саарал шүдлэнг өгсөн түүхтэй. Үүгээр азарга тавьж сумандаа түрүүлж, улсын наадамд 10 дотор хоёр удаа орсон. Төл нь энэ алдарт хар азарга
1976 он Луу жил Ардын хувьсгалын 55 жилийн ой
Азарга
4. Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хилэн хар
Соёолон
2. Төв Баянцогт Төрбадрахын Самдангийн Зээрд халзан
Хязаалан
3. Төв Баянзүрх Б.Дэмчигжавын Хул
-Дэмчигжав Налайхын улсын алдарт уяач Адъяабазарын аав нь, өөрийн унаган адууг ийнхүү айрагдуулсан. Адьяабазарын хүү нь Намсаманд хурандаа юм
1977 он Могой жил Ардын хувьсгалын 56 жилийн ой
Азарга
3. Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хилэн хар
Их нас
2. УБ Партизан Ж.Гансүхийн Хар
- Жалбуугийн Гансүх Завханы Отгон сумын хүн. Гүнтийн ногоон (Жалбуугийн Гансүхийн хар) гэж алдаршсан энэ Хар морийг Чойроор дамжин гарч ирсэн Галшар адуу гэдэг юм. Энэ гайхамшигт хурдан хүлэг улсын наадамд 4 удаа айрагдсан. Ийм адуу тун цөөн.
1978 он Морин жил Ардын хувьсгалын 57 жилийн ой
Азарга
4. УБ Гачуурт Г.Бэгзийн Шарга
Хязаалан
1. Төв Баянцогт Т.Доржийн Халтар
3. Төв Баянзүрх Г.Дайнаагийн Саарал халзан
- Гачууртын Бэгз гуай уул гарал нь Завхан аймгийн хүн. Улсын наадмаас дөрвөн айраг уужээ. Түүний шарга азарганы төлүүд Гачуурт хавьд их тархсан.
- Улсын алдарт уяач Б.Төрбадрахын хүү Дорж.
- Түвдэндорж их аваргын үеийн бөх улсын начин Дайнаа гуай олон жил морь уясан сайн уяач, бас насан турш шагай харавсан хүн билээ. Уул гарал нь Завхан аймгийн хүн.
1979 он Хонин жил Ардын хувьсгалын 58 жилийн ой
Азарга
5. Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хилэн хар
Их нас
4. УБ Партизан Ж.Гансүхийн Хар
Шүдлэн
3. УБ Гачуурт Г.Бэгзийн Хүрэн халзан
-1977 оны үед Партизан, Гачуурт тусдаа салж хоёр сангийн аж ахуй болсон. Улаанбаатарын хойд талыг бүрхсэн том сангийн аж ахуй байсан. Гүнтийн даваагаараа нааш цааш явдаг нэгдмэл газар байжээ. Г.Бэгз, М.Гунгаа, Б.Хадбаатар, В.Жигжиддагва, С.Жамсранжав гээд Гачууртаас улсад морь айрагдуулсан уяачид бүгд Завханы хүмүүс юм.
1980 он Бичин жил Ардын хувьсгалын 59 жилийн ой
Их нас
2. УБ Партизан Ж.Гансүхийн Хар