Завхан уяачид улс бүсийн уралдаанд (1990-2000)
1990-ээд оны дунд үеэс уяач хурдан морьдод цол зэрэг олгох улсын бүсийн уралдаан бий болсон юм. 1995 оны Сар хайрханы даншигаас эхлэн улсын бүсийн уралдааныг тооцдог билээ. 1990-2000 он хүртэл Завханы уугуул болон харьяат уяачдын энэхүү том баярт айрагдаж түрүүлгэсэн морьдын жагсаалт ийм юм.
1990 он Морин жил Ардын хувьсгалын 69 жилийн ой
Азарга
5. Төв Баянцогт Б.Намхайн Хүрэн
Их нас
5. УБ Партизан Б.Мөнхөөгийн Зээрд
Даага
2. УБ Гачуурт Д.Чулуунбатын Цавьдар
5. Төв Баянцагаан А.Дамдинсүрэнгийн Хар
- Чулуунбат Pавханы хүн. Энэ даагыг Завхан гаралт нэрт уяач Бэгз Чойжилсүрэн гуай нар уяж байсан.
1992 он Бичин жил Ардын хувьсгалын 71 жилийн ой
Их нас
1. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн хээр
5. УБ Гачуурт Б.Хадбаатарын хонгор халзан
- Цоохүүгийн Доржсүрэн Завхан аймгийн уугуул. Монгол Улсын Манлай уяач. Түүний Хээр морь улс, бүсийн уралдаанд 2 түрүүлж 6 айрагдсан. Улсын эрхэм хурднуудын нэгэн билээ.
1993 он Тахиа жил Ардын хувьсгалын 72 жилийн ой
Их нас
2. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хээр
1994 он Нохой жил Ардын хувьсгалын 73 жилийн ой
Их нас
5. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хээр
Даага
1. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хээр
- Манлай уяачийн мөлүү хээр хожим Галын Баттөмөрт ирсэн.
1995 он Гахай жил Ардын хувьсгалын 74 жилийн ой
Хязаалан
3. УБ Партизан Б.Найдангийн Хонгор
Шүдлэн
3. УБ Мон-Эрдэнэ Г.Пунцагбалжирын Хүрэн
Даага
4. Төв Жаргалант Ц.Тойныжавын Хээр
- Партизаны Мөнхөөгийн хонгор ах Найдангийнх нь нэр дээр айрагдав.
- Энэ шүдлэн хүрэн үрээг Сонгино сумын уугуул нэрт уяач С.Жамсранжавын хүү Чинбаатар уяж байсан юм. Мон Эрдэнийн адууг маллаж, эхэн үеийн морьдыг нь уяж байсан хүн.
- Завханы Алдархаан гаралтай Тойныжавын энэ хээр даага Жаргалант угшилтай адуу, 2003 онд мөн энэ угшлийн хээр морийг улсын наадамд айрагдуулсан.
1995 оны 8 сар Морин эрдэнийн бат оршил Баруун бүсийн хурдан морины уралдаан Завхан Дөрвөлжин
Азарга
1. Завхан Тэс Д.Өсөхбаярын Улаан хээр
3. Завхан Цэцэн-Уул Д.Одгэрэлийн Хээр
Их нас
1. Завхан Дөрвөлжин С.Туяагийн Халиун
2. Завхан Ургамал Г.Ганболдын Хээр алаг
3. Завхан Дөрвөлжин М.Санждоржийн Бор
4. Завхан Дөрвөлжин Т.Сосорбарамын Хүрэн
5. Завхан Дөрвөлжин Д.Цэдэвийн Хээр
Соёолон
2. Завхан Сонгино Н.Бизъяагийн Улаан хээр
3. Завхан Баянхайрхан Я.Дэмбэрэлжавын Улаан бор
5. Завхан Дөрвөлжин С.Бавуудоржийн Бор
Хязаалан
1. Завхан Яруу С.Бат-Эрдэнийн Хул
2. Завхан Сантмаргац Б.Баасанжавын Зээрд
4. Завхан Сонгино Б.Даваагомбын Хээр
Шүдлэн
1. Завхан Баянтэс Д.Базаррагчаагийн Хээр
Даага
1. Завхан Сонгино Б.Андагадайн Хар хээр
2. Завхан Асгат Ч.Жамбалдоржийн Хээр
3. Завхан Сантмаргац А.Арьхадын Хээр
4. Завхан Яруу А.Базарын Хул
- Монголын хурдан морины бүсийн анхны уралдаан. Үүнийг Монгол адуу нийгэмлэг, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, ММСУХ-ноос хамтран зохион байгуулсан. Баруун 5 аймгийн уяачид, хурдан морьд оролцсон. Энд Тэс, Ханхөхий угшлийн морьд давамгайлан хурдалсан.
- Туяагийн халиун Завхан голын унага. 1994 оны өвөл Содномцэрэнгийн Туяа гурван тэмээ хоёр адуу таван бодоор авч уях болсон. Увс аймгийн Завхан сумын 70 жилийн ойд түрүүлээд хэдхэн хоногийн ард энд түрүүлж нэр алдар нь түгсэн.
- Нямцэрэнгийн Бизъяа Завхан нутагтаа нэрд гарсан сайн уяач. Энэ их баярт түүний улаан хээр соёолон аман хүзүүдэж, хүү Даваагомбын халтар хязаалан дөрөвт давхисан. Бизъяагийн хээр бага гурван насандаа Сонгино сумын наадамд түрүүлж, Завхан аймгийн 70 жилийн ой, Баянтэс сумын ойд тус тус түрүүлсэн хурдан ажнай.
- Аюурын аварга улаан гэгдэх болсон. 2000 оны Тэсийн даншигт Дэмбэрэлжавын ах Давгацамбын нэрээр айрагдсан. Тэс сумын нэгдлийн шилмэл сүргийн адуу. Нэгдэл тарахад шүдлэн үрээ Дэмбэрэлжав авсан. Улсын алдарт уяач У.Аюурзанад очиж бүсийн уралдаанд олон айрагдсан баруун зүгийн нэрт түмэн эх байв.
- Баруун монголын их уяач Борнойн Баасанжав энэ наадамд гурван морь айрагдуулсан. Бавуудоржийн бор, гурвалсан хээр даагыг мөн уясан. Аймгийн заан цолтой, ойр тойрны сумдад 15 түрүүлсэн энэ шаггүй бөх баруун бүсийн даншиг наадам үүссэн цагаас хойш айраг алдаагүй яваа цөөн уяачийн нэг билээ.
- Хул үрээг монгол улсын алдарт уяач Жамаагийн Баянжаргал сойсон. Урд жил нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ойд таван түрүү авахад энэ хул үрээ шүдлэн түрүүлж байсан. Хязаалан энд түрүүлээд, соёолонд нь Ж.Баянжаргал алдарт худалдаж аваад Завхан аймгийн баяр наадамд түрүүлгэсэн.
- Монгол улсын алдарт уяач Дэлгэрэхийн Базаррагчаа. Өөрийнх нь унаган үрээ баруун бүсийн анхны даншиг наадамд түрүүлэв. Адуу сайтай сайн уяач.
- Андагадай, Арьхад нар бол улс даяар нэрд гарсан сайн малчид. Андагадайн хар хожмоо Говь-Алтайн Дэлгэр рүү зарагдсан.
- Энэ их баяр наадамд Сонгины Намсрайхүүгийн хар азаргыг түрүүлнэ гэж олон хүн таамаглаж байсан ч Завханмандалын ойд түрүүлгэн мулталжээ. Харин энэ үед сумандаа түрүүлсэн Андагадайн Мөнхбаярын хар даага даншигт түрүүлж нутгийн олныхоо урмыг сэргээв.
- Ангирын Арьхад монгол улсын хөдөлмөрийн баатар. Сантмаргац сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн хонийг олон жил сайн маллаж энэ эрхэм алдрыг хүртсэн.
- Хүчит бөхийн барилдаанд 128 бөхөөс улсын начин Дамирангийн Бумбаяр түрүүлж, улсын заан Чадраабалын Бямбадорж үзүүрлэжээ. Их шөвөгт улсын заан Өлзийн Тулгаа, цэргийн заан Чогсомын Батзориг нар шалгарсан.
1995 оны 8 сар Өндөр гэгээн-360 Өвөрхангай Есөнзүйл Монголын Төвийн бүсийн хурдан морины уралдаан
Их нас
5. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хээр
-Доржсүрэн манлай энэ наадамд явж байх замдаа хээр морио эргүүлж алдан, нэлээд барцадтай уралдсан гэдэг. Тод манлай уяач Даваахүү "Хээ ганц морь харъя гэсэн өнгөрлөө. Одоо яаж багтах вэ" гээд шогширч байсан ч хээр морь аргагүй аварга морь гэдгээ баталж айрагт багтсан.
1996 оны 03.06 Хэнтийн Дэлгэрхаан Хаврын бүсийн уралдаан
Азарга
2. Улаанбаатар Солонго Импекс Б.Содномцогийн хар
Их нас
3. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн хээр
-Содномцогийн хар Баруунхараагийн уяач Малгай Аюушийн унаган, Мягмардоржоор дамжиж ирсэн. Урьд жилийн улсын наадмын дутуу эргэсэн азарганд сайн түрүүлсэн. Тухайн үедээ их өндөр үнэ хүрсэн хүлэг
1996 он Гал хулгана жил Ардын хувьсгалын 75 жилийн ой
Азарга
5. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хүрэн
Их нас
1. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн Хээр
3. УБ Сонгинохайрхан Л.Мижиддоржийн Хүрэн
Соёолон
2. УБ Партизан Б.Мөнхөөгийн Сартай хонгор
- Доржсүрэн хээр морио МИАТ-компаний нэрэмжит хаврын наадамд түрүүлгэж байндаа их гарын Мөнгөн эмээл аваад тэр эмээлээр нэгэн битүү хүрэн азарга авсан нь энэ. 1997 онд Эрдэнэтийн тахилгад мөн айрагдсан. Хожим хазаарын гүйлгээнд оржээ.
- Лхасүрэнгийн Мижиддорж аав Завхан аймгийн Отгон, ээж Шилүүстэй сумын хүн.
1997 он Үхэр жил Ардын хувьсгалын 76 жилийн ой
Даага
1. УБ Солонго импекс Б.Содномцогийн Саарал
- Содномцогийн саарлыг Дааган Ганаа уясан.
1997 он Орхон аймаг Эрдэнэт хот. Эрдэнэтийн овооны их тахилга. Хангайн бүсийн уралдаан
Азарга
5. Улаанбаатар Партизан Ц.Доржсүрэнгийн Хүрэн
Их нас 626
3. Завхан Баянтэс Ц.Батдэлгэрийн Хүрэн
- Цулаагийн Батдэлгэр Төв аймагт амьдарч морь уяж байсан Завхан гаралтай хүн.
1997 он Говь-Алтай Дэлгэр Адууны өлзий хишиг дэлгэр Баруун бүсийн уралдаан
Азарга
2. Завхан Сонгино Т.Намсрайхүүгийн Хар
Их нас
1. Завхан Дөрвөлжин С.Туяагийн Халиун
2. Завхан Шилүүстэй Д.Мягмарсүрэнгийн Алаг
4. Завхан Дөрвөлжин Б.Цэрэндондовын Бор
Соёолон
2. Завхан Дөрвөлжин Ш.Гантөмөрийн Хул
Даага
4. Завхан Шилүүстэй Г.Түмэнбаярын Хүрэн
- Аман хүзүүний азарга дараа нь тод манлай уяач Туваанжавын Гантөмөрт ирсэн. 1993-1997 он хүртэл Сонгино сумандаа завсаргүй тав түрүүлчихээд байсан Завхан чигийн домогт хурдан ажнай. Сумдын томоохон баяр наадамд 11 түрүүлж, гурав аман хүзүүдсэн.
- Хоёр жилийн өмнө Завханы Сар хайрханд баруун бүсийн уралдаанд түрүүлсэн Содномцэрэнгийн Туяагийн Халиун морь энд мөн түрүүлжээ. Энд долоон зуу гаруй их морь мордож хоёр тасран уралдсан.
- Хасбазарын хар алаг гээч морь. Бага насандаа босоо хурдан байсан. Тойрсон сумддаа олон түрүүлсэн. Дүү Мягмарсүрэндээ өгсөн нь энэ.
- Дөрвөлжингийн Бөмбөнгийн Цэрэндондовын цагаан морь Хомын борлогуудын угшилтай энд 14 настай айрагдсан.
1998.03.09 Булган Баяннуур хаврын бүсийн уралдаан
Их нас
2. Улаанбаатар Б.Содномцогийн хээр
-Хээр морь Орос хэмээх улсын алдарт уяач Болдын унаган. Шүдлэндээ улсад айрагдсан энэ хүлэг Болдын аварга хээр морьтой эцэг нэгтэй. Таваг цагаан хээр гэгч морь. Содномцогт ирээд аман хүзүүдсэн
1998 он Бар жил Үндэсний их баяр наадам
Азарга
1. Завхан Тэлмэн Э.Ганбатын Хүрэн
Соёолон
2. Завхан Яруу Д.Дагвадоржийн Зээрд
- Шүүхийн шийдвэрээр Энэбишийн Ганбатын Хүрэн азаргыг түрүүлсэнд тооцон медаль, үнэмлэх олгосон билээ. Энэ бол Жаргалант адуу, түүний үр хүрэн үрээ 2003 оны улсын наадамд түрүүлсэн
- Тод манлай уяач Д.Дагвадоржийн анхны айраг. Салхин зээрд гэгч хурдан морь.
1998 он Өвөрхангай Хархорин Их хурд-I Монголын шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдаан
Их нас
3. УБ Партизан Ц.Доржсүрэнгийн хээр
21. Орхон Баян-Өндөр Ш.Отгонбилэгийн хар
- Партизаны Доржсүрэнгийн хээр даян түмэн эх цолтой, Буянт-Ухаад хоёр түрүүлж, гурав айрагдсан. Өндөр гэгээн, Дэлгэрхааны хаврын бүсийн анхны уралдаануудад айрагдсан. Жаргалант удмаас тодорсон онц хурдан хүлэг.
- Отгонбилэгийн хар 93 онд Завхан аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдэж, 95 онд Өндөр гэгээнд есөд, 96 Буянт-Ухаад 11-д давхисан. Орхон аймгийн МСУХны урилгаар оролцсон. Тэсийн голын унаган морь.
1998 Төв Баянцагаан Төвийн бүсийн хурдан морины уралдаан
Соёолон
1. Завхан Яруу Д.Дагвадоржийн Зээрд
- Завхан аймгийн уугуул Д.Дагвадорж багадаа Бавуудоржийн Ягаан гэдэг морийг унаж Завхан аймгийн наадамд түрүүлсэн, хурдан моринд дуртай залуу үеийнхнийг хошуучлагчдын нэгэн. Тод манлай уяач.
1999 он Туулай жил Үндэсний их баяр наадам
Шүдлэн
4. Улаанбаатар Солонго Б.Содномцогийн Хээр
1999.07.24-25 Орхон аймаг Эрдэнэтийн Овооны их тахилга Хангай бүсийн Хурдан морины уралдаан
Их нас 364
4. Сэлэнгэ Жавхлан Ж.Пүрэвдоржийн Хээр
Хязаалан 179
4. Сэлэнгэ Энхтал Д.Баасанжавын Хүрэн халзан
- Жамганжавын Пүрэвдорж Завханы Дөрвөлжин гаралтай. Яг унаган нутгийн хомын борлогууд, Жаргалантын адуу, манлай уяач С.Жамбалын адуу гээд сайн адуу цуглуулсан хүн.
- Энхталын Баасанжав сум орон нутагтаа олон айраг авсан малзүйч. Завханы Цагаанчулуутын хүн.
1999.08.15-16 Ховд Баруун бүсийн хурдан морины Алтан унага-99 уралдаан
Их нас
3. Завхан Дөрвөлжин Нямсүрэнгийн Хүрэн