Дотоод мэдээ

Шилүүстэйн алаг морь (Ц.Чимэддорж)

Болор цомын хошой эзэн Цэндийн Чимэддорж найрагч Шилүүстэйн хурдан алаг моринд зориулж ийн шүлэглэв

Шилүүстэйн алаг гэж

Шидэж өгдөг адуу

Шивээ шивээн толгойгоор

Налж давхидаг адуу

Үймэг гүймэг морьдыг

Үймүүлж өгдөг адуу

Үйтэн хайтан цэцгийн

Шүүдэр хөлстэй адуу

Газар алаглатал давхихад нь

Гарьд үүлэн алаглаж

Галав сүүдэр алаглахад

Шилүүстэйн алаг гэж

Шигшиж өгдөг адуу

Шилүүс гөрөөсний мөрийг

Булж өгдөг адуу

Мягмарсүрэнгийн алаг гэж

Газраас тасарсан оч

Цуутай даншиг наадмын

Сугарч цойлсон од

Нарны уултай давхарладаг

Алаг хайрхан

Наадмын хаяанд ургадаг

Алаг майхан хэмээн урлажээ.