Домог, хууч яриа

Даш-Өлзий манлайн хишиг

1991 оны улсын наадмыг ивээн тэтгэв. Улсын наадмын түрүү бөхөд 5000 төгрөгийн бай өгдөг байсныг 25000 төгрөг болгож өсгөв. Зуны гурван сард дээлээ гандтал наадаад халуун сав, эсгий байнд авдаг, барилдаад мөн тийм бай мөрий авдаг байдал байсан. Ер нь бөх барилдах, морь уралдуулах нь үнэ цэнтэй ажил юм гэдэг сэдлийг нийтэд ойлгуулахад том алхам хийсэн. Монгол улсын Дархан аварга бөхчүүдэд түрүү бөхийн бай өгч эхэлсэн. Түүнээс хойш улсын наадмаар Дархан аварга бөхчүүд маань өдгөөг хүртэл идээ, идээний дээж багтсан төрийн наадмаар түрүү бөхийн шагналын хишигийн хүртэж байгаа. Мөн улсын наадмын түрүү моринд 800 төгрөгийн бай өгдөг байсныг 5000 төгрөг өгч эхний 60 моринд бай шагнал өгсөн. Жил бүрийн цагаан сарын баяраар оны тэргүүний найман бөх, тэргүүний уяачийг шалгаруулж шагнаж урамшуулж эхэлсэн. Үндэсний соёл уламжлалаа дэмжсэн энэхүү шагналууд нүдээ олсон сайхан ажил болжээ. Шинэ цагийн морь бөхийн ивээн тэтгэгч гэдэг гуншинг зүгээр ч нэг өгчхөөгүй юмаа...