Дотоод мэдээ

Сунгаанд өнгөлсөн их морьд

Энэ өдрүүдэд монгол орны бүх нутагт хүүхдийн гийнгоо хангинаж, морьдын төвөргөөн нүргэлж байна. Улсын наадмын бага сунгаан ерөнхийдөө маргааш эхэлж байх шиг байна. Наадмын өнгө тодорхойлох дунд сунгаанд их насны морьдоос Сэргэлэнгийн сунгаанд Говь-Алтайн Г.Чинзоригийн дөлгөөн халтар өнгөлж Шаравжамцын Бадамжунайн хүрэн морь удаалжээ. Галуутын сунгаанд Нарангэрэлийн Эрхэмбаярын хээр морь өнгөлсөн бол Хэнтийн Дарханы сунгаан буюу тод манлай уяач О.Батбилэг, улсын алдарт уяач Г.Болдбаатар нарын сунгаанд Пүрэвийн Батсайханы буган морь өнгөлсөн юм.