Монгол улсын алдарт уяач Ж.Рэнцэндорж
ХХ зууны сүүл үед төрөн гарч монгол төрийн наадамд удаа дараа айраг түрүүнд давхисан хурдан хар азарганы эзэн энэ хүн хуучны Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт мэндэлжээ. 1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор алдарт Сүрэнхорын хээр азаргатай тун ойрхон уралдаж үзсэн ч хэмээдэг. Ж.Рэнцэндорж гуай Төв аймгийн Лүн, сүүлд Зуунмодоор ажиллаж амьдарч хурдан морьдоо уяж байсан, анхны алдарт уяачдын нэгэн билээ.
1950 оноос хурдан морь бие даан уяж Улс хувьсгалын 30 жилийн ойд нутгийн ахмад уяачдыг дагаж хурдан морь уян анх улсын наадамд ирж байжээ. 1954 онд Лүн сумын Майн баярт анх морь айрагдуулсан. 1959 онд монголын залуучууд оюутны их наадам гэж сум бүрт уралдаан хийж, шигшигдсэн морьдыг аймагтаа уралдаж, эндээс шалгарсан морьдыг улсын баярт уралдуулсан түүхтэй. “Лүнгийн сайхан хээр” мориороо Монголын залуучууд оюутны анх дугаар фестиваль майн баяраар сумандаа, 6-р сарын 1-нд аймагтаа түрүүлж, 7-р сарын 11-нд улсын наадамд гуравт давхиулж анхны улс, аймгийн айраг түрүү авсан. Дайны дараах жилүүдэд наадам цэнгэл элбэг бус, тавиад оны дунд үед улсын наадамд зөвхөн азарга, их нас, даага гурван нас уралдуулж бусдыг нь хасаж ч байлаа. Харин 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар фестиваль гэдэг урлаг спортын олон төрлийг хамарсан их өргөн ажил зохиогдсоны нэг нь монголын уламжлалт эрийн гурван наадам байсан. Нэгдэл нийгэмд хүчээр орсоны дараах хөдөөгийн малчдын сэтгэлийг хөдөлгөн олныг хамарч морь уяж, уралдуулсан нь энэ. Ж.Рэнцэндорж 1963 он хүртэл улсын наадамд дахин уралдаж чадаагүй ч хээр морь Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэнд түрүүлсэн юм. Хээр морь Улаанбаатар хотод алба хашдаг байсан банкны Цэвэгжав гэх хүний унаган адуу.
Түмний эх хар азарга Төв аймагийн Баянцагаан адууны гаралтай. Хундан Бавуу гэх Чулууны Бавуудорж гэдэг сайн уяачийн унаган адуу. Эх нь Батбуян гуайн адууны угшилтай хээр гүү байсан нь лам Гомбо хэмээх хүний адуу. Хар азарга гурван үеэрээ улсын наадамд түрүүлж айрагдаад байгаа. Хар азарга өөрөө нэг түрүүлж гурав айрагдсан. Эх нэгтэй ах нь багадаа нэг түрүүлж, насанд нийлсэн хойноо аман хүзүүлсэн Сэмжидийн хонгор азарга.
Хар азараганы төл хүрэн азрага (Цэвээндоржийн Алтанхуягийн) хязааландаа улсын наадамд айрагдсан боловч тухайн үеийн дүрмээр зургаад орсон хүүхэдгүй морийг урагшлуулан барьсан.(1994 он) Мөн төл нь болох цагаан цоохор азрага 2003 онд улсын наадамд хүүхэдгүй айрагдсан. Тухайн үеийн дүрмээр таван байр ухраасан юм. Хар азараганыхаа төлийг Дашцэрэнгийн Гэрэлт-Одод халтар үрээ, Гомбосүрэнгийн Төмөрхадуурт хар үрээ өгсөн. Гэрэлт-Одын халтар азарганы төл нь Бат-Очирын Цэндбаатарын алдарт тугал ухаа азарга билээ. Төмөрхадуурын хар азраганы төл Гомбосүрэнгийн Отгонбаатарын зээрд үрээ 2007 оны Боржигоны даншигт хязаалан айрагдсан.
1959 Их нас Хээр 3
1968 Азарга Цагаан 5
1968 Хязаалан Хээр халтар 3
1974 Хязаалан Хээр халтар 3
1975 Соёолон Хээр халтар 5
1975 Хязаалан Хар буурал 5
1990 Азарга Хар 3
1991 Азарга Хар 4
1992 Азарга Хар 1