Улсын наадмын сонгомол дунд нас
Улсын наадмын сонгомол дунд насны ангилалд 65 хурдан хүлэг уралдлаа.
Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын морьд дээд, дунд сонгомол насанд хоёуланд нь аманд хүзүүджээ.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Янгүгийн Содбаатарын халтар. Түмэндэлгэрийн Ихбаяр уясан
- Аманд хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Ганбаярын сартай хээр. Ононгийн Батбилэг уясан.
- Гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын хүрэн. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
- Дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын Гунаажавын Ган-Очирын хүрэн
- Айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын уяач Ц.Мөнхбаярын халиун тус тус хурдаллаа.