Дотоод мэдээ

44 сорьцын хариу ирэв

Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр илгээжээ.

2024 оны долдугаар сарын 15-нд нийт 44 сорьцын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Энэхүү 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй.

Дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн, эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй. Хэн нь бөх, харваач гэдгийг мэдэх боломжгүй. Үлдсэн дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэдгийг хэлэх эрт байна гэлээ.

Дөрвөн сорьцын шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдэж, нэрсийг зарлаад үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлэх юм.