Хэнтий аймгийн Норовлин сумын түүхт 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан
Хэнтий аймгийн Норовлин сумын түүхт 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 128 бөх барилдаж улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж 10 сая төгрөгийн бай шагнал хүртэв. Аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэж, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Д.Аззаяа нар их шөвөгт үлдэв.
Цол олгох 64 бөхийн барилдаанд Дадал сумын харьяат Баярсүх түрүүлэв.