Говь Шанх сонгомол дээд
Говийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд 26 хурдан буян уралдав.
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Будын Ариунболдын хээр. Өөрийнх нь ирланд халзан азарганы төл. Эх хээр гүүний эцэг нь Резвий халтар, эх нь Арьяадагвын тогоруу, Дамдинсүрэнгийн зэгэлийн удамт гүү. Шүдлэн Ирээдүйн түмэн эхэд айрагдсан, хязаалан Архангай аймгийн 100 жилийн ойд сонгомол дундад айрагдсан. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр азарга. Уяа сойлгыг Бат-Өлзийн Оргил. Улсын бүсийн уралдаанд айрагдсан.
3. Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Доржийн Гончигбатын сартай хээр. Манлай уяач Б.Баярсайханы унаган. Өнөө жил зургаан настай. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Айраг сумын 100 жилийн ойд түрүү магнайд хурдалсан. Уяа сойлгыг Басбишчулууны Ууганбаяр.
4. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат Данзандоржийн Түвшинбаатарын зээрд. Тод манлай уяач Бат-Эрдэнийн унаган адуу.
5. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Цогнэмэхийн Номин-Эрдэнийн хээр халзан. Тод манлай уяач С.Төмөр-Очирын хүү Галбадрахын унаган эхтэй, түрүүлсэн хээр азаргатай эцэг нэгтэй. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүү магнайд хурдалсан.