Дотоод мэдээ

Говь Шанх их нас

Говийн бүсийн уралдааны их насны морь долдугаар сарын 27-нд уралдлаа. 

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийн зээрд. Улсын алдарт уяач Ш.Бадамжунай уясан. Өнгөрсөн жил хангайн бүсийн уралдаанд соёолондоо түрүүлсэн. 

2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн Живэрт хээр. Тод манлай уяач Цогтын Батсайханы унаган адуу. Төрийн зарлигт наадамд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг тавласан.  Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир.

3.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Цогнэмэхийн Номин-Эрдэнийн зээрд. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар айрагджээ. Тод манлай уяач Д.Дагвадоржийн унаган адуу.

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Галбаатарын Батнямын хонгор халзан. Хөдөлмөрийн баатар тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан. Соёолон хоёр аймгийн бүсэд айрагдаж, Б.Лхагва-Очирын цолны мялаалгад аман хүзүүдсэн. Өнөө жил Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар ийнхүү айрагдлаа.  Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Онон. 

5. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Баасансүрэнгийн Дагвадоржийн халтар. Гавьяат мал зүйч Ломбын Эрхэмбаярын унаган адуу.