Ламын гэгээний их нас
Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам хангайн бүсийн уралдааны их нас.
1. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Улсын алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн Аварга саарал. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Даваадалай. Хязаалан Сэлэнгийн бүсэд, соёолон улсын баярт түрүүлсэн. Хавчиг улсын наадамд түрүүлсэн.
2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Уяа сойлгыг Улсын Алдарт уяач Г.Болдбаатар. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хурдан хээрийн төл. Соёолон Сэлэнгийн бүсэд, хавчиг Ламын гэгээнд аман хүзүүдэж, долоотой морь Завханы ойд айрагдсан.
3. Ховд аймгийн Чандмань сумын уугуул МУ-ын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар. Уяа сойлгыг өөрөө. Партизанд түрүүлж, Өнөө жилийн улсын баярт түрүүлсэн.
4.Төв аймгийн Заамар сумын харьяат улсын алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн. Уяа сойлгыг Манлай уяач М.Цэрэнжав.Уралдаанч Төгсжаргал.
5.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа. Уралдаанч Мөнхбилэг.