Ламын гэгээн Азарга
Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам хангайн бүсийн уралдаан 62 азарга бүртгүүлснээс 49 нь уралдааны замд гарч
1. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн халтар. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул улсын Алдарт уяач Галсангийн Болдбаатар
2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр. Уяа сойлгыг нийсэлийн Алдарт уяач Батсайханы Дорж
3. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын сартай хул. Уяа сойлгыг Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Хязаалан Сэлэнгийн бүсэд, соёолон Дундговийн бүсэд айрагдсан.
4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Улсын Алдарт уяач Баатарын Даваадоржийн хээр. Уяа сойлгыг Улсын Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал
5. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн зээрд. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн унаган.