Саранцэцэгийн Занданхүү аймгийн арслан боллоо
Дорноговь аймгийн баяр наадамд Долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Сайншанд хотноо болж өнгөрлөө. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын хошой аварга аймгийн начин Саранцэцэгийн Занданхүү долоо даван түрүүлж, аймгийн арслан цол, Сайхандулааны Болдын Түвшинтулга зургаа даван үзүүрлэж аймгийн заан цолд хүрлээ. Их шөвөгт үлдсэн Архангайн Л.Агваансамдан, Увсын Хишигдаваагийн Бумбаяр нар начин цолд хүрэв.