Дотоод мэдээ

Даваасүрэнгийн Алтанцоож хурц чимэг нэмлээ

Говьсүмбэр аймгийн 30 жилийн ой, үндэсний бөхийн аймгийн цол чимэг олгох барилдаанд 256 бөх барилдлаа. 
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож найм даван түрүүлж хурц чимэг нэмлээ. Архангайн улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв. Завханы Ганболдын Анхбаяр харцага цолоо баталж, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд их шөвөгт үлдлээ. Архангайн шинэ арслан Г.Мөнхбаяр, улсын начин Д.Амарсайхан нар дунд шөвөгт үлдэж, Х.Хажихали, Ц.Батжаргал нар шинээр начин цолд хүрэв.