Говь Шанх дааганы уралдаан
Батмөнх Даян хааны мэндэлсний 560 жилийн ой, "Говь шанхын хурд-7” говийн бүсийн уралдааны хурдан дааган уралдаан
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат "Шанхын унаган буян" галын уяач Чойжилын Батжаргалын халтар хурдаллаа. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цовоогийн Мөнхманлай тааруулжээ.
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Одонбаатарын Норовсамбуугийн хээр. Хээр даага улсын наадамд 12-т давхиад, Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай Т.Ихбаяр тааруулдаг.
3. Дундговь аймгийн Луус сумын уугуул хурдан морь тайлбарлагч Баатарын Ганпүрэвийн хул давхилаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэлэнгсайханы Галтын унаган адуу. Хэнтийн Дарханы наадамд түрүүлээд, улсын баяр наадамд 11-д хурдалсан. Уяа сойлгыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Энхбаярын Ууганбилэг тааруулдаг.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Мөнхбаярын Адъяабаатарын хүрэн. Хүрэн даага хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Айраг сумын 100 жилийн ойд айрагджээ. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир
5. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Цэндсүрэнгийн Онолбатын хээр хурдалсан. Улсын наадамд 27, Сайнцагаан сумын 100 жилд аман хүзүүнд хурдалсан. Батмөнхийн Насанболд уясан.