Говь-Угтаал сумын түүхт 100 жилийн ой
Говь-Угтаал сумын түүхт 100 жилийн ойд хүчит 64 бөх барилдав. Долдугаар сарын 23-24-ны өдрүүдэд болж өнгөрөв. Улсын шинэхэн заан Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Доржхандын Хүдэрбулга түрүүлж Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан А.Саруулсайхан үзүүрлэж Говь-Угтаалын аймгийн арслан Т.Занданбат Баянжаргалан сумын харьяат аймгийн заан Б.Анандпүрэв нар их шөвөгт шалгарч үлджээ